баасан, 2024-04-19, 9:49 AM
тавтай морил Newbie | RSS

10В Ангийн Сайтад Тавтай Морил!!!

Бүртгүүлээд нэвтэр
Манай сайт нээгдлэ
Сайтад

онлайна 1
зочид 1
хэрэглэгчид 0
Чат
Тооны машин
Таны IP хаяг

үндсэн сайт » 2011 » 7сар » 29 » НӨХӨР ЗАРДАГ ИХ ДЭЛГҮҮР
7:28 PM
НӨХӨР ЗАРДАГ ИХ ДЭЛГҮҮР

Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр зургаан давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. Аль ч давхарт гараад, хаалгыг нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч хэрэв дээшээ давхар өгсвөл, доод давхар руугаа явах боломжгүй учраас зөвхөн гарах л дүрэмтэй.
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ. Эхний давхарт байсан хаягийг уншвал:
"Нэгдүгээр давхар: "Эдгээр эрчүүд ажил хийдэг."
Өнөөх эмэгтэй хаягийг уншаад дотроо бодож гэнэ.
"За яахав. эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол арзй л дээр юм. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна" гээд бүсгүй дээш өгсөв. Хоёрдугаар давхар: '" Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай". Бүсгүй дотроо их баяртай байлаа. "Энэ ч сайхан л байна. Гэхдээ дээшээ юу байгаа бол?" гээд тэр дахиад дээшээ өгсөв.
Гуравдугаар давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай".
"Хөөх! Бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол?" гээд бүсгүй дахиад дээш өгсөв.
Дөрөвдүгээр давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг"
Бүсгүй: "Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшигтай юм бэ? Гэхдээ дээшээ бүр ч илүү юм байх ёстой доо" гээд бүсгүй дахин дээш өгсөв.
Тавдугаар давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, сайхан царай зүстэй, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй"
Бүсгүй: "Ээ бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?" гээд зургадугаар давхарт гарав.
Зургадугаар давхар: "Та энэ давхарт ирсэн 3456789012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь "Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн танд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй!" гэжээ.
катагори: хичээл | үзсэн: 657 | нэмсэн: mazum | ратинг: 0.0/0
коммент: 0
бүртгүүлсэн хэрэглэгчид коммент нэмнэ
[ бүртгэл | нэвтрэх ]
Он сар өдөр
«  7сар 2011  »
нядамягмарлхпүбабя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Хайлт хийх
Админтай холбогдох

SoNa
Админтай холбогдох

NeJa
Админтай холбогдох

VoiD
Хулгай хийх муухай
Цаг Бол Алт!!!

10B M4sTeR($) © 2024
Make a free website with uCoz