даваа, 2024-04-29, 3:13 PM
тавтай морил Newbie | RSS

10В Ангийн Сайтад Тавтай Морил!!!

Бүртгүүлээд нэвтэр
Манай сайт нээгдлэ
Сайтад

онлайна 1
зочид 1
хэрэглэгчид 0
Чат
Тооны машин
Таны IP хаяг

үндсэн сайт » 2011 » 4сар » 23 » Алиалагчын нулимс (Өгүүллэг)
3:09 PM
Алиалагчын нулимс (Өгүүллэг)
 
Дугуй хэлбэртэй тайзыг тойрон үзэгчид сууна. Энэ бол алиалагчийн ажлын талбар...тэр долоо хоногт хоёр, удаа заримдаа гурван удаа энэ тайзан гардаг.

Тэр нүүрээрээ дүүрэн инээж байгаа том ам, өөрт нь томдсон гэмээр хоёр нүд, улаан хацартайгаар будаж гарна... Түүний жинхэнэ царайг бараг хүмүүс мэдэхгүй байх. Тэр энэ будсан царайтайгаар удаан амьда
рчээ... тэр үзэгчдийг инээлгэх ажилтай...үзэгчдийн инээд түүний ажлын үр дүн байдаг...тайзан дээр мөлхөж, гүйж, толгойгоороо газар унаж, нохойд хөөгдөж, толгой дээрээ мод унагаж, гар дээрээ явж байж бусдыг инээлгэдэг...энэ бол түүний ажил...

Өнөөдөр тэр бусдыг инээлгэх тэнхэл, хүсэл, чадал, сэтгэл байсангүй. Яагаад гэвэл түүний сэтгэл шаналал, гунигаар дүүрэн байлаа. Гэхдээ тэр ажлаа хийх ёстой, тайзан дээр гарах ёстой, бусдыг инээ
лгэх ёстой...

Тайзан дээр гарлаа...хурц гэрэл, тайзан дээр гарангуут инээх хүмүүсийн чимээ...яагаад ч юм тэр зүгээр л тайзан дээр гарахад л хүмүүс инээдэг болжээ. Тэр уул нь бусдыг инээхээр баярладаг. Энэ удаа тэр баярласангүй... харин ч бүр өөрийг нь тавлаж байгаа юм шиг санагдаж байлаа.

Хүмүүс түүнийг зовж шаналж байхад нь ч хөөрч байрлаж байхад нь ч инээдэг. Үүнд дассан гэхдээ... Яагаад намайг хэн ч тайтгаруулдаггүй юм бэ? Яагаад намайг хэн ч инээлгэдэггүй юм? Миний энэ инээж байгаа нүүр царай будаг гэдгийг мэддэггүй юм бол уу? эсвэл би зөвхөн бусдыг инээлгэх л ёстой, өөр юунд ч шаналж, зовдоггүй машин юм уу? гэх мэтийн асуултууд толгойд нь эргэлдэж байлаа.

Тэр уурласандаа юу, бачимдсандаа юу маш чанга хашхирлаа. Хүмүүсийн инээд намжсангүй харин ч улам ихэслээ. Тэр хашхираад гүйлээ...тайз тойроод гүйгээд л байлаа...тэгээд сөхөрч суугаад уйллаа...орь дуу тавин чангаар, үнэнээсээ уйллаа.

Хүмүүс түүнийг шоолон инээсээр...

Түүний амьдралд ... энэ тайзан дээр үнэн юм гэж байхаа больжээ...үгүй үнэн зүйлийг хүмүүс ойлгохоо больсон ч юм уу? тайзан дээр түүний шаналан зовох нь хүртэл бусдыг инээлгэхийн тулд байдаг...тэр үүнийг хүмүүсийн инээдээс мэдлээ. Хүмүүс энэ инээднийхээ мөнгөө төлсөн. Энэ тэдний буруу биш ээ...

Цас орлоо...гэхдээ энэ цас бас хуурамч хөөс... Хайлдаггүй, хайрдаггүй зүгээр л хөөс.

Гадаа зун болж байвал энд өвөл болдог, гадаа өвөл болж байвал энд зун болдог. Энэ бол тайз шүү дээ.

Тэр цагаан цасан дээр сөхрөн суугаад уйлсаар л...хүмүүс залхаж байгаа бололтой...түүнийг уйлахаас өөр зүйл хийхгүй байгаад...

Одоо удахгүй түүний хамтрагч гарч ирээд цаасан буугаар түүнийг буудаж ална...

Би үхмээр байна...хурдхан...намайг буудаач...



Хүмүүсийн инээд баяртай...

катагори: хичээл | үзсэн: 385 | нэмсэн: Mj | ратинг: 0.0/0
коммент: 2

Бичсэн: Onon Onon
(https://1893411794.uid.me/avatar.jpg)?>?>(0)?>?>?>?>
Таны бичсэн зүйлд бид хариуцлага хүлээхгүй!!!
№2. sad
Огноо: 2011-04-26 (/news/alialagchyn_nulims_egjijillehg/2011-04-23-21)?>[Материал]?>

Бичсэн: Bat-uyanga Munkhbat
(https://1432736691.uid.me/avatar.jpg)?>?>(0)?>?>?>?>
Таны бичсэн зүйлд бид хариуцлага хүлээхгүй!!!
№1. sad
Огноо: 2011-04-23 (/news/alialagchyn_nulims_egjijillehg/2011-04-23-21)?>[Материал]?>
бүртгүүлсэн хэрэглэгчид коммент нэмнэ
[ бүртгэл | нэвтрэх ]
Он сар өдөр
«  4сар 2011  »
нядамягмарлхпүбабя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Хайлт хийх
Админтай холбогдох

SoNa
Админтай холбогдох

NeJa
Админтай холбогдох

VoiD
Хулгай хийх муухай
Цаг Бол Алт!!!

10B M4sTeR($) © 2024
Make a free website with uCoz