Энэ манай ангийханд хэрэгтэй Банзарын Дорж хэмээх найраглалын агуулгын товчлол нь байна.
Жаахан жижигхэн л юм байна.
1500 шахам шат шүлэг, 6 хэсгээс бүрдэх
энэ томоохон найраглалдаа Н.Дамдинов буриад зоны дотроос төрсөн анхны
нэрт монголч эрдэмтэн Банзарын Дорж |Дорж Банзаров|-ийн намтар, ахархан
амьдралдаа туулж өнгөрүүлсэн хэрэг явдлын тухай өгүүлжээ. Энэ
найраглалыг С.Цэвээн, Б.Цэдэндамба нар хөрвүүлсэн байна.
Найраглалын оршил болох "Эхлэл дуулал"
гэсэн хэсэгт "дарлал доромжлол давтан ноёлсон" цаг бусаар ид залуудаа
ертөнцийг мөнх бусыг үзүүлсэн урьд цагийн цогтой эрдэмтний уг төрхийг
урлан бүтээхээр зохиолч сэтгэл шулуудсан. Дараачийн хэсэг нь "Эсгий гэр"
юм. Энэ хэсэгт монголчуудын эрт дээр үеэс оромж болсоор ирсэн эсгий
гэрийн зөөж нүүдэллэхэд амар хялбар тухай гарна. Энэ үед баяд ноёд хамаг
эд баялгын эзэн сууж, харц ардууд зовж байсан ба буриадын баячуул
оросын ихэс дээдэст бялдуучлан байсныг үзүүлнэ.
"Харуулын албанд" хэмээх хэсэгт
шударга Банзар хил манахаар явна. Түүний таван хүүгийн отгон Дорж
аавыгаа даган хил дээр ирнэ. Энд байх хугацаандаа аавынхаа буриад зоны
удам угсаа, уг гарал, Манжийн булаан эзлэгчдийн эсрэг зориг гарган
тэмцсэн Галданбошигтын тухай дуулж үүнээс эрдэм ном сурах санаа
төрүүлсэн тухай гарна.
"Бөмбөрцөг бүрхсэн өвөл" хэмээх
найраглалын 4-р хэсэгт тасхийм өвлөөр осгож үхэхээ шахсан нэгэн хүн
Банзарынд ирнэ. Энэ хүн бол Банзарын таван хүүд бичиг үсэг заасан Сэнгээ
юм. Тэр отгон хүү Доржийг "Хурц ухаантай, хол явах хүү байна" гэж
магтана.
"Талын бороо" хэмээх дараагийн
хэсэгт Банзарын нутагт ган болно. Энэ үеэр бас Дорж хүү өвчилнө. Эцэг эх
нь лам дуудан залбирал үйлдүүлсэн боловч Дорж эс эдгэв. Гэтэл хүн
байгаль хоёр хүйгээр холбоотой шиг ганг арилгах хур хурмаст тэнгэрээс
асгарахад ган ч тайлагдаж, Доржийн бие ч илааршив. Ингээд 1833 онд 11
настай Дорж Ар хиагт дахь сургуульд орж, эрдэм номын их аяны гараагаа
эхэлсэн тухай энд өгүүлнэ.
"Алс баруун зүг рүү" хэмээх
сүүлчийн хэсэгт Дорж хүү бага сургуулиа онц дүнгээр төгсөөд Казань
хотноо явж суралцах болно. Доржийг эцэг эх нь явуулахгүй голомт сахь гэх
боловч Бартан авга нь "Дорж хүү өөрөө л шийдэг" гэнэ. Дорж хүү ч Казань
хотод явж суралцахаар болно. Дорж сайн сурч сүүлдээ нэрт эрдэмтэн
болсон тухай гарна. Гэвч гучин гуравхан насандаа өөд болдог.