баасан, 2024-04-19, 8:38 PM
тавтай морил Newbie | RSS

10В Ангийн Сайтад Тавтай Морил!!!

Бүртгүүлээд нэвтэр
Манай сайт нээгдлэ
Сайтад

онлайна 1
зочид 1
хэрэглэгчид 0
Чат
Тооны машин
Таны IP хаяг

үндсэн сайт » 2011 » 5сар » 6 » Derrick Rose NBA-ийн түүхэн дэх хамгийн залуу MVP боллоо
4:27 PM
Derrick Rose NBA-ийн түүхэн дэх хамгийн залуу MVP боллоо

Сагсан бөмбөгийн ертөнцөд өнөө өглөө нэгэн гайхалтай зүйл болсон нь 22 настай Чикаго Буллз багийн хамгаалагч Деррик Рөүз NBA-ийн түүхэн дэх хамгийн залуу үнэ цэнэтэй тоглогч боллоо. Чикаго хотын өмнөд хэсэст төрж өссөн Рөүз энэ шагналыг авсан бухнуудын 2 дахь тоглогч болж байгаа бөгөөд өмнө нь алдарт Майкл Жордан энэ шагналыг авч байжээ. 22 настай Рөүз нийт 120 сэтгүүлчээс 113 сэтгүүлчийн саналыг авсан нь энэ шагналыг өрсөлдөгчгүй шахам авсаныг харуулж байна. Харин удаах байруудад Орландогийн Дуайт Ховард, Майамигийн Леброн Жеймс, Лэйкерсийн Коби Брайнт, Оклахомагийн Кевин Дюрант нар оржээ. Рөүз шагналаа гардан авсаныхаа дараа өөрийн сэтгэгдлээ сэтгүүлчидтэй хуваалцсан байна.

Деррик Рөүз – Чикаго Буллз багийн хамгаалагч: " Би улирал эхлэхийн өмнө үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэхийг хүсч байгаа гэдгээ хэлж байсан. Гэхдээ би бүх зүйл дээр жигд байж чадаагүй. Би зун маш их хичээснээ мэдэж байсан. Тиймээс би өөрийгөө дайчилахыг хүссэн. Үүний маань үр дүн гарлаа."

Чикаго Буллз Атлантатай хийсэн плэй-оффын эхний тоглолтонд 103-95 аар ялагдал хүлээгээд байгаа. Тус тоглолтонд Рөүз 27 довтолгооныхоо 11-ийг нь оновчтой болгож 24 оноо авсан ч нэг ч удаа чөлөөт шидэлт гүйцэтгээгүй. Толголтын төгсгөлийн мөчид тэрээр шагайныхаа бэртлийг сэдрээсэн ч маргааш өглөө болох цувралын 2 дахь тоглолтонд тоглоно гэж найдаж байна. Хэдийгээр Буллз сүүлийн жилүүдэд тийм сайн биш байгаа ч Рөүз энэ улирал дуусах болоогүй гэдгийг хэлжээ.

Деррик Рөүз – Чикаго Буллз багийн хамгаалагч: " Чикаго хотынхон биднээс ихийг хүлээж байгаа. Энэ хотын иргэд сүүлийн жилүүдэд үнэхээр амжилтаар цангаж байгаа. Мэдээж хүмүүс чамайг уухайлж, бүхий л зүрх сэтгэлээрээ дэмжиж байвал чи хичээх л хэрэгтэй. Манай багийн фэнүүд үнэхээр агуу. Би энд байгаадаа баяртай байдаг шүү."

Чикаго хотын өмнөд хэсэгт өссөн тэрээр шилдэг руки тоглогчийн шагналыг хүртэж байсны дээр сүүлийн 2 жил дарааллан бүх оддын тоглолтонд оролцсон. Энэ улиралд түүний амжилт улам бүр ахиж, жинхэнэ холбон тоглогч хүний тоглолтыг гаргах болсон билээ. Рөүз энэ улиралд нэг тоглолтонд 25 оноо, 7.7 о.д-ыг дундчилсан. Мөн Майкл Жордан, Скотти Пиппен нараас хойш анх удаа Чикаго аваргын төлөө тоглох хэмжээнд хүртэл яригдаж эхэлсэн нь яах аргагүй Рөүзийн ач гавъяа. Хэдийгээр өнгөрсөн зун Чикаго Буллз Дуэйн Уэйд, Леброн Жеймс, Крис Бош нарыг авч чадаагүй ч хотынхоо унаган хүүд маш их итгэл найдварыг хүлээлгэж байна.

катагори: Банди нарт | үзсэн: 543 | нэмсэн: NeJa | ратинг: 0.0/0
коммент: 1

Бичсэн: wade wade
(https://1589304397.uid.me/avatar.jpg)?>?>(0)?>?>?>?>
Таны бичсэн зүйлд бид хариуцлага хүлээхгүй!!!
№1. rose bol super toglogch shuu uragshaa daraa jiliin nba giin avrga bolnoooo biggrin biggrin biggrin
Огноо: 2011-06-10 (/news/derrick_rose_nba_ijn_t_khehn_dehkh_khatgijn_zaluu_mvp_bolloo/2011-05-06-57)?>[Материал]?>
бүртгүүлсэн хэрэглэгчид коммент нэмнэ
[ бүртгэл | нэвтрэх ]
Он сар өдөр
«  5сар 2011  »
нядамягмарлхпүбабя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Хайлт хийх
Админтай холбогдох

SoNa
Админтай холбогдох

NeJa
Админтай холбогдох

VoiD
Хулгай хийх муухай
Цаг Бол Алт!!!

10B M4sTeR($) © 2024
Make a free website with uCoz